Зарлал: Та хүссэн цэцгээ эндээс лавлаж асууж болно, таны хүслийн дагуу би мэдээллийг цаг тухайд нь өгөхийг хичээнэ ээ. Мөн цэцэгсийн худалдаанаас дуртай цэцгээ худалдаж авч болно.

Хуудас

Tuesday, May 27, 2014

Хятад сарнайг үрслүүлэх

Хятад сарнай №2 Үрслүүлэх аргууд

Фэн-шуйгээр гибискус буюу хятад сарнайг "Гал" мах бодийн цэцэг гэдэг. Гэр бүлийн бат бөх байдлыг хамгаалдаг, хүүхдийн уран сэтгэхүйг хөгжүүлдэг ба бизнест хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтооход тус болдог гэдэг юм байна. Цэцэглэж буй хятад сарнай нь эрч хүчээр гэрийг дүүргэж  гутранги үзэл бодлоос салхад тус болдог гэжээ.
Үрээр үрслүүлэх арга:
1 сарын дундаас 3 сарын дунд хүртэл үр суулгахад тохирно. Суулгахын өмнө 12 цаг идэвхижүүлэгчийн уусмалд байлгах хэрэгтэй. Энэ нь дэлгүүрээс авсан зориулалтын идэвхижүүлэгч байж болно. Эсвэл гумины бордоог усанд хийж цайвар шаргал өнгөтэй болгоод (шар айрагнаас цайвар байх) дотор нь үрнүүдийг хийж болно. Дараа нь хүлэрт хөрсөнд хийж үрслүүлэх, эсвэл хүлэр, элсний холимөг хөрсөнд хийж үрслүүлж болно. Үүнийгээ шилээр дарж өгөх, эсвэл гялгар уутаар сайн ороож дулаан  +25-27°C газар тавина. Доороос нь хөрсийг халааж өгвөл хурдасгадаг. Хөрсийг хүйтэн газар тавиж болохгүй. Хэт чийгтэй, хэт хуурай хөснөөс үр үхдэг. Өдөр бүр гялгар уутыг нээж агаар оруулна. 2-3 навч гарсаны дараа    5 см диаметртай саванд суулгана. Хөрс хөнгөн хөрс байх хэрэгтэй. Сайн услаад гэрэлтэй, гэхдээ нарны туслгалаас хол газар тавина. Үндэс савыг бүхэлд нь дүүргэхлээр л дараагийн (10 см диаметртай) саванд шилжүүлж суулгадаг. Үрсэлгээний өндөр 8-10 см болоод ирхэд үрсэлгээний дээд үзүүрийг чимхэж өгдөг. Энэ нь шинэ мөчир үүсхэд хэрэтгэй юм.
Үрээр ургуулсан цэцэг 3-4 дэх жилдээ л цэцэглэж эхэлдэг.
  
Мөчрөөр үрслүүлэх аргууд:
1. Хөрсөнд шууд суулгах:
Мөчрөөр үрслүүлэх нь хамгийн амар болон хурдан байдаг. 7-8 сард үрсэлгээ тасдаж авахад таарна. Хурц хутгаар 45 градусын ташуу мөчир огтолдог. Мөчирний үзүүрээс 10-15см орчим тайрч авна. Дээр нь 2-3 навч үлдээгээд, доод навчнуудыг тайрч хаядаг. Үлдсэн хэдэн навч хэт том хэмжээтэй бол навчнуудын талыг тайрна. Энэ нь хэт их ус чийг ууршихаас хамгаалж байгаа юм.
Үрслүүлж буй саванд заавал доор нь дренаж хийнэ. Дээрээс нь хөрсөө хийнэ. Хөрсөнд элс, хүлэрт хөс, хар шорооны бэлдмэл авна. Үүнийгээ чийглээд үрсэлгээгээ суулгана. Дээгүүр нь мөн адил хүлэмжний нөхцөл бий болгох үүднээс гялгар уутаар хучиж өгнө. 2 долоо хоноод үндэслэдэг.
2. Гумины бордоотой хөрсөнд үрслүүлэх:
Хөрсөндөө гумины бордооноос маш бага хэмжээтэй авч (нэг стакан хөрсөнд 1 цайны халбага гумины бордоо овоололгүй авах) хутгаад, үрсэлгээгээ суулгаж дээрхтэй адил "хүлэмжинд" байлгана. 5 өдөрт л шинэ навч цухуйж эхэлдэг. 
2011-06-16-нд гумины бордоотой хөрсөнд хйисэн үрсэлгээнүүд
2011-06-16-нд: Энэ мөчирнүүдийн хамгийн ар талд харагдаж буй халзан махийсан мөчир доор байна
2011-06-28-нд шинээр ийм олон навч ургав 
2011-07-14-нд
3. Усанд хийж үрслүүлэх: 
Мөчирнөөс авсан үрсэлгээг шууд усанд хийж үндэслүүлж болдог. Гэхдээ усанд үндэслүүлсэн цэцэг сул, ургах нь муу, удаан байдагийг анхаарна уу. Иймээс шууд хөрсөнд суулгаарай - энэ нь бат бөх, эсэргүүцэл сайтай цэцэг өгдөг.
Усанд үндэслүүлсэн мөчир                                Эх сурвалж:        http://boditsetseg.blogspot.com             






                                                            

0 Сэтгэгдэл:

Post a Comment