Зарлал: Та хүссэн цэцгээ эндээс лавлаж асууж болно, таны хүслийн дагуу би мэдээллийг цаг тухайд нь өгөхийг хичээнэ ээ. Мөн цэцэгсийн худалдаанаас дуртай цэцгээ худалдаж авч болно.

Хуудас

Sunday, May 11, 2014

Цэцэг тарихад хэрэг болно гэж найдаж байна.


A3 ЖАРГАЛ ДУУДАГЧ АЗААЛИЯ
Аз жаргалын бэлгэдэл бол азаалия цэцэг. Бутлаг ургамалд ордог. Гуравдугаар cap гарснаас хойш цэцэглэж эхэлдэг. Нэг цэцэглэхдээ 16-гаас дээш цэцэг гарна. Цэцгийн өнгө нь ягаан, цайвар ягаан, цагаан байна. Олон цэцэг нэгэн зэрэг цэцэглэдэг болохоор тухайн айлд аз жаргал, сайн сайхныг авчирдаг гэж үздэг.

Зарим тохиолдолд зунжингаа цэцэгтэй байх нь бий. Аз жаргалын энэхүү цэцэг маань усалгаа авах тун дуртай. Хөрсний чийгийг харж байж усалгааг хийнэ. Мөн навчийг дороос нь шүршиж услах хэрэгтэй. Мэдээж аз жаргалын цэцгээ цэцэглүүлье гэвэл тохирсон бордоог нь хэрэглээрэй.

ХАЛБАГАН КАКТУС ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙН ХОРЫГ ШИНГЭЭДЭГГҮЙ
Кактус цэцгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Цахилгаан хэрэгслээс ялгарч байгаа хорыг шингээдэг учраас тэр. Элсэрхэг хөрсөнд ургана. 7-14 хоногт нэг удаа усалгаа шаардана. Услахдаа хөрсийг сийрэгжүүлж өгөх нь чухал. Кактус дотроос халбаган кактусыг мөнгө дуудагч хэмээдэг. Зузаан навчтай халбаган кактусыг зарим хүн зузаахай цэцэгтэй андуурах нь бий. Яагаад гэвэл хоёулаа адилхан зузаан ногоон навчтай байдаг.

Ялгаа нь гэвэл халбаган кактус хэзээ ч цэцэглэдэггүй. Харин зузаахай цэцэг бол цэцэглэдэг. Мөнгөний кактусын тухайд хар шороо, элстэй хөрсөнд ургана. Долоо хоногт 1-2 удаа усалгаа шаардана. Халбаган кактус бусад кактусаас эрс ялгаатай. Тэр нь эл мөнгөний цэцэг цахилгаан хэрэгслийн хорыг өөртөө шингээдэггүй. Харин ч цахилгаан хэрэгслийн дэргэдээс хол, сүүдэр газарт ургадаг байна.

ТОВРУУШ A3 ЖАРГАЛ АВЧИРНА
Нарийхан ишин дээр олон салаалан ургасан навчтай товрууш модыг айл гэрт аз жаргал авчирдаг хэмээн бэлгэшээдэг. Хоёр метр гаруй өндөр ургадаг модлог, навчит эл ургамлын навч нь цэг шиг хэлбэртэй гарч байгаад дэлбээлдэг. Аз жаргалын модыг арчлахад усалгаа их чухал. Усалгаа дутахаар эл мод навчаа тэр дор нь хумчихдаг байна. Услахдаа хөрсөнд чийг байна уу, үгүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Чийгтэй хөрсийг услах нь цэцгийн үндсийг амархан ялзруулдаг байна. Зуны цагт навч руу нь шүршиж услах хэрэгтэй. Мөн сүүдэр газарт ургах дуртай аж.

МӨНХРӨӨ УРГАЛТ ХУРДАНТАЙ
Иш гэж байхгүй. Хөрснөөсөө нарийхан шулуун навч ургадаг, ногоон шар өнгө хосолсон мөнхрөө цэцгийг Солонгос, Япончууд ургуулах тун дуртай. Яагаад гэвэл эл цэцэг нь эрүүл энхийг бэлгэддэг.

Агаарыг чийгшүүлэхдээ хамгийн сайн мөнхрөө цэцгийг унтлагын болон зочны өрөөндөө байрлуулдаг байна. Арчилгаа нэг их шаардаад байдаггүй, ургалт хурдан учраас үндсээр нь авч салгаж болдог.

Элс, хар шорооны холимог хөрсөнд ургадаг. 14 хоног бүр навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх ёстой. Ерөнхийдөө усалгааг зөв хийвэл ургах нь хурдан цэцэг. Эх сурвалж:www.gogo.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment