Зарлал: Та хүссэн цэцгээ эндээс лавлаж асууж болно, таны хүслийн дагуу би мэдээллийг цаг тухайд нь өгөхийг хичээнэ ээ. Мөн цэцэгсийн худалдаанаас дуртай цэцгээ худалдаж авч болно.

Хуудас

Tuesday, May 27, 2014

Гоо даль

Гоодаль цэцгийн тухай

Зображення 13 з 66

Арчилгаа
Дулаан, зөөлөн уур амьсгалтай газар гоодалийг гадаа тариж болдог. Харин манай нөхцөлд тасалгаад тарьдаг.
Гоодалийг амжилттай ургуулах, цэцэглүүлхийн тулд хамгийн гол зүйл нь цэцгийг амраах явдал юм. Амралт нь өвлийн цагт болдог.
Энэ үед усалгааг багасгадаг.

Зображення 4 з 66

Тасалгааны гоодалийг тарих 
Өглөөний болон өдрийн нар хурц тусдаггүй сүүдэрлэг орчинд гоодаль ургах дуртай.
Өндөр өргөн вааранд тарих нь хамгийн тохиромжтой.
Гоодаль нь чийглэг нөхцөлд дуртай бөгөөд хөрсийг хатааж болохгүй мөн навчийг байнга шүршиж байна.
Хөрс: Ширэгэн, навчин хөрс, хүлэр, ялзмаг элсийг ижил хэмжээгээр авч холин бэлтгэсэн (рН 5.5-6.0) хөрсөнд ургууна. 
Гэрэл: Сарнимал тод гэрэлтэй нөхцөлд сайн ургах бөгөөд хагас сүүдэрлэлтийг ч тэсвэрлэнэ.
Дулаан: Намар, өвлийн улиралд 10-12°С-н сэрүүн нөхцөлд байлгаж цэцэглэх иш үүсэхээс эхэлж 14-16°С-н дулаан нөхцөлд байлгана.
Бордоо: Намар азотын, аравдугаар сараас фосфор калийн нэмэлт бордоо өгч ургуулна. 
Эх сурвалж: tsetsegnuud.blogspot.com

0 Сэтгэгдэл:

Post a Comment