Цэцэгсийн тухай
Сэтгэлийн
хамгийн гүн гүнзгий нууцыг найдвартай хадгалдаг нөхөр бол цэцэг. Энэ ч
утгаараа цэцгийн талаарх хэд хэдэн баримтуудыг дэлгэж байна.
Хэлгий цэцэг - Цоморлигийнхоо тоогоор уулзах өдрүүдийг танд сануулна.
Хонхон цэцэг - Уулзах цагийг хэлдэг
Ягаан цэцэг - Янаг амрагийн бэлгэ тэмдэг
Шар өнгөтэй Алтан лицэх цэцэг - ”Би ямар ч нууцыг хадгалж чадна” гэж танд хэлж байна гэсэн үг.
Улаан сарнай - Би чамд хайртай гэсэн үг.
Цагаан уул - Мөнхийн хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг.
Нохойн хошуу буюу зэрлэг сарнай - Таалагдаагүй зүйлийнхээ эсрэг сөрөх чадваргүй байна гэсэн үг.
Шар сарнай - Та оюун ухаанаараа түүний дурыг булаасныг илтгэнэ.
Голт борын цэцэг - Бүтэлгүй, гунигт дурлалын тэмдэг
Хэрэв тухайн эр хайртай бүсгүйгээсээ олон ах бол сарнайн бүтэн баглаа бэлэглэдэг.
Цагаан цэцэг цэвэр нөхөрсөг хандлагыг илэрхийлнэ. Харин танд цагаан
голдуу цэцэгтэй бүтэн баглаа баривал гэрлэхийг гуйж байна гэсэн үг.
Мандарваа цэцгийг нөхөртэй бүсгүйд юм уу түүний найз эмэгтэйд бэлэглэдэг.
Хүү төрвөл улаан, охин төрвөл янз бүрийн өнгийн сарнай бэлэглэдэг.
Урт
удаан аян замын өмнө эсвэл салж хагацахад дийлэнх нь улаан цэцгээс
бүрдсэн баглааг аян замдаа саадгүй сайн яваарай хэмээн ерөөж буй бол өгч
болно.
Амраг бүсгүйдээ цахилдаг цэцэг өгвөл та түүнийгээ байлдан дагуулахад чинь энэ цэцэг тусална.
Хэрвээ
та дотно нөхөр нь гэдгээ онцлохыг хүсч байгаа бол цээнэ цэцэг
бэлэглээрэй. Харин гай зовлон барцад тохиолдвол салах ёсны цэцэг нь
цагаан, цэнхэр, улаан гэсэн гурван өнгөтэй байх ёстой.
Ямар
цэцгийг хэнд өгөх вэ гэдэг нь мэдлэг шаардах зүйл. Төрсөн өдрийн болон
хуримын цэцэг, хүлээн авалтын цэцэг, энгэрийн цэцэг гэх мэт олон янзын
цэцэг буй. Цэцэг ургамал бүр тайлагдашгүй, нууцлаг зүйлийг агуулах нь
байдаг. Амьд цэцгийг зөвхөн баяр ёслолоор хэрэглэх бус гашуудалд ч мөн
хэрэглэх болжээ.
Хонгорзул: Эрэгтэй хүнд бэлэглэхэд зохимжтой.
Кактус: Хүнд бэлэглэдэггүй.
Нил цэцэг: Найз бүсгүйдээ бэлэглэхэд тохиромжтой. Анхны болзоонд барих цэцэг.
Хризантем: Хүндэтгэлийг илэрхийлдэг, албаны зориулалттай.
Голт борын цэцэг: Анхны хайр, анхны учралд бэлэглэвэл тун тохиромжтой. Хиргүй ариун сэтгэлийн бэлгэдэл.
Сараана: Хүндэтгэлийн цэцэг, шагнал авсан хүнд сарнайтай хамт баглаа болгоно.
Шар сарнай: Оюун ухааныг илэрхийлдэг. Багшдаа өгөх нь илүү зохино. Шар сарнайг хайртай бүсгүйдээ өгдөггүй.
Улаан
сарнай: Нэг ширхэг нь хайр сэтгэлийн бэлэг тэмдэг. Харин олон
ширхэгийг бэлэглэх нь хүндэтгэлийн илрэл. Гурван улаан сарнай нь хайр,
хүндэтгэл, мөнхийн залуу насыг бэлгэддэг.
Цагаан сарнай: Эрүүл мэндийг бэлгэддэг. Мөн хуриманд ягаан сарнайтай хамт хэрэглэдэг. Дангаар ч байж болно.
Эх сурвалж: mongoliandream.mn
0 Сэтгэгдэл:
Post a Comment