Зарлал: Та хүссэн цэцгээ эндээс лавлаж асууж болно, таны хүслийн дагуу би мэдээллийг цаг тухайд нь өгөхийг хичээнэ ээ. Мөн цэцэгсийн худалдаанаас дуртай цэцгээ худалдаж авч болно.

Хуудас

Эрүүл мэндэд тустай

Танд эрүүл орчинг бэлэглэж, эмчилгээнд хэрэглэх боломж олгоно.

Эмэгтэй та үзэсгэлэн гоо

Сарнай үнэр үнэртүүлсэн, сайхан цэцэг тарьдаг эмэгтэйчүүд хамгийн үзэсгэлэнтэй.

Та хүүхэддээ хайртай юу?

Хүүхдэд ээлтэй цэцэг гэж байдаг, хүүхдийнхээ өрөөнд байлгавал маш сайн гэдэг шүү.

Мөнгөнд дургүй хэн байх вэ?

Мөнгөний цэцэг таны гэр бүлийн амьдралыг сайн сайхан аз жаргалтай байхад туслах болно.

Өргөс тээвч хамгийн сайхан нь...

Тэр муухай харагддаг боловч биднийг өргөсөөрөө хамгаалдаг гэдэгт би итгэдэг.

Tuesday, May 27, 2014

Цэцэгний тухай санал асуулга

Санал асуулга

Эдгээр цэцэгсийг надаас худалдаж авч болно.

1. Улаан шимтэглэй
2.  Клоници



 3. Унтаахай
 4. Ягаан цэцэгтэй унтаахай


 5. Зуун наст

 6. Толбот навч
 7. Улаан шимтэглэй
 8. Толбот хайтан
 9. Удан бор
 10.Өргөст кактус
 11. Сонгинон цэцэг гэх зэрэг бусад цэцэгсийг худалдаж авч болно.


Цэцэгсээр шинжихүй

Цэцэгсийн тухай

Сэтгэлийн хамгийн гүн гүнзгий нууцыг найдвартай хадгалдаг нөхөр бол цэцэг. Энэ ч утгаараа цэцгийн талаарх хэд хэдэн баримтуудыг дэлгэж байна.
Хэлгий цэцэг - Цоморлигийнхоо тоогоор уулзах өдрүүдийг танд сануулна.
Хонхон цэцэг - Уулзах цагийг хэлдэг
Ягаан цэцэг - Янаг амрагийн бэлгэ тэмдэг
Шар өнгөтэй Алтан лицэх цэцэг - ”Би ямар ч нууцыг хадгалж чадна” гэж танд хэлж байна гэсэн үг.
Улаан сарнай - Би чамд хайртай гэсэн үг.
Цагаан уул - Мөнхийн хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг.
Нохойн хошуу буюу зэрлэг сарнай - Таалагдаагүй зүйлийнхээ эсрэг сөрөх чадваргүй байна гэсэн үг.
Шар сарнай - Та оюун ухаанаараа түүний дурыг булаасныг илтгэнэ.
Голт борын цэцэг - Бүтэлгүй, гунигт дурлалын тэмдэг
Хэрэв тухайн эр хайртай бүсгүйгээсээ олон ах бол сарнайн бүтэн баглаа бэлэглэдэг.
Цагаан цэцэг цэвэр нөхөрсөг хандлагыг илэрхийлнэ. Харин танд цагаан голдуу цэцэгтэй бүтэн баглаа баривал гэрлэхийг гуйж байна гэсэн үг.
Мандарваа цэцгийг нөхөртэй бүсгүйд юм уу түүний найз эмэгтэйд бэлэглэдэг.
Хүү төрвөл улаан, охин төрвөл янз бүрийн өнгийн сарнай бэлэглэдэг.
Урт удаан аян замын өмнө эсвэл салж хагацахад дийлэнх нь улаан цэцгээс бүрдсэн баглааг аян замдаа саадгүй сайн яваарай хэмээн ерөөж буй бол өгч болно.
Амраг бүсгүйдээ цахилдаг цэцэг өгвөл та түүнийгээ байлдан дагуулахад чинь энэ цэцэг тусална.
Хэрвээ та дотно нөхөр нь гэдгээ онцлохыг хүсч байгаа бол цээнэ цэцэг бэлэглээрэй. Харин гай зовлон барцад тохиолдвол салах ёсны цэцэг нь цагаан, цэнхэр, улаан гэсэн гурван өнгөтэй байх ёстой.
Ямар цэцгийг хэнд өгөх вэ гэдэг нь мэдлэг шаардах зүйл. Төрсөн өдрийн болон хуримын цэцэг, хүлээн авалтын цэцэг, энгэрийн цэцэг гэх мэт олон янзын цэцэг буй. Цэцэг ургамал бүр тайлагдашгүй, нууцлаг зүйлийг агуулах нь байдаг. Амьд цэцгийг зөвхөн баяр ёслолоор хэрэглэх бус гашуудалд ч мөн хэрэглэх болжээ.
Хонгорзул: Эрэгтэй хүнд бэлэглэхэд зохимжтой.
Кактус: Хүнд бэлэглэдэггүй.
Нил цэцэг: Найз бүсгүйдээ бэлэглэхэд тохиромжтой. Анхны болзоонд барих цэцэг.
Хризантем: Хүндэтгэлийг илэрхийлдэг, албаны зориулалттай.
Голт борын цэцэг: Анхны хайр, анхны учралд бэлэглэвэл тун тохиромжтой. Хиргүй ариун сэтгэлийн бэлгэдэл.
Сараана: Хүндэтгэлийн цэцэг, шагнал авсан хүнд сарнайтай хамт баглаа болгоно.
Шар сарнай: Оюун ухааныг илэрхийлдэг. Багшдаа өгөх нь илүү зохино. Шар сарнайг хайртай бүсгүйдээ өгдөггүй.
Улаан сарнай: Нэг ширхэг нь хайр сэтгэлийн бэлэг тэмдэг. Харин олон ширхэгийг бэлэглэх нь хүндэтгэлийн илрэл. Гурван улаан сарнай нь хайр, хүндэтгэл, мөнхийн залуу насыг бэлгэддэг.
Цагаан сарнай: Эрүүл мэндийг бэлгэддэг. Мөн хуриманд ягаан сарнайтай хамт хэрэглэдэг. Дангаар ч байж болно. 
Эх сурвалж: mongoliandream.mn

Цэцэгсийн арчилгаа

Цэцэгсийн нууц /Цэцэг бүхэн өөр өөрийн бэлгэдэл, арчилгаатай байдаг/



Цэцэг бүхэн өөр өөрийн бэлгэдэл, арчилгаатай байдаг. Цэцгийн бэлгэдэл, арчилгааны талаар “Соёолж” ХХК-ийн зохион байгуулагч Г.Болорчимэгийн зөвлөгөөг хүргэж байна.
Цахирмаа айлд зӨв энерги авЧирдаг
Цэцгийн хаан гэгдэх цахирмааг сүүлийн үед их тарих болжээ. Өндөр ишнээс чамин хэлбэртэй цагаан, цайвар ягаан, гүн ягаан, шар өнгийн цэцэг гарна. Цэцэг нь зургаан сар болоод цэцэглэнэ. Цахирмаа цэцгийг айлд байхад зөв энергитэй гэдэг. Бас эмэгтэйчүүдийн гоо сайхныг цахирмаа цэцгээр төлөөлүүлэх нь бий. Арчилгааны тухайд цахирмаа цэцэг нь хөвдөн хөрсөнд ургадаг байна. Чийгийг маш хурдан шингээдэг болохоор усалгаа их чухал. Хөрсийг нь байнга чийгтэй байлгах хэрэгтэй. Цахирмаа цэцгийн цэцэг нь унахаар иш нь шарлаж үхдэг. Иш нь шарлаж эхлэнгүүт доороос нь нэг үе үлдээж ташуу хэлбэртэй тайрч, харанхуй газарт тодорхой хугацаанд тавина. Ингэсний дараа цахирмаа цэцэг дахин цэцэглэдэг байна.

Завсрын ӨнгӨтэй сарнай тасалгааг ЧийгшҮҮлэх ҮҮрэгтэй
Сарнай цэцгийг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ өнгө бүр нь өөр өөр бэлгэдэлтэй. Час улаан сарнай хайр дурлалын бэлгэдэл бол цагаан нь хүндэтгэлийн илэрхийлэл. Шар сарнай нь эрдэм, оюун ухааных бол ягаан нь эрүүл энхийг бэлгэддэг байна.Завсарын өнгөтэй сарнай цэцгийг хэн нэгэнд дурсгах бус харин тасалгааны агаарыг цэвэршүүлэх зорилгоор тарьдаг. Дэлхий дээр сарнай цэцгийн 60 орчим төрөл байдаг. Харин “Соёолж” компанийн тухайд Монголд анх удаа Голланд сарнайг оруулж ирсэн байна. Эрүүл энх, аз жаргалын бэлгэдэл Голланд сарнай нь дотроо том, жижиг гэсэн хоёр төрөлтэй. Том нь нэг метр хүртэл өндөр ургадаг аж. Сарнай цэцэглэлт ихтэй бөгөөд төрлөөсөө хамаарч өвөл цэцэглэх нь ч бий. Сарнай цэцгийг услахдаа хамгийн гол нь хөрсний чийгийг нь харна. Хөрс хуурайшсан бол усалгаа хийнэ гэсэн үг. Мөн навчны тоосыг байнга арчих хэрэгтэй. Зундаа 14 хоногт нэг удаа бордоо хэрэглэдэг. Голланд сарнайн тухайд цэцэг нь унасны дараа тайралт хийх шаардлагатай. Тайралтыг хийхдээ гол ишнээс нь салаалсан мөчрийг таван ширхэгийг үлдээхээр тооцон хийдэг. Тайралтыг зөв хийвэл дараагийн цэцэглэлт хурдан явагддаг байна.

Аз жаргал дуудагЧ АзаалиЯ
Аз жаргалын бэлгэдэл бол азаалия цэцэг. Бутлаг ургамалд ордог. Гуравдугаар сар гарснаас хойш цэцэглэж эхэлдэг. Нэг цэцэглэхдээ 16-гаас дээш цэцэг гарна. Цэцгийн өнгө нь ягаан, цайвар ягаан, цагаан байна. Олон цэцэг нэгэн зэрэг цэцэглэдэг болохоор тухайн айлд аз жаргал, сайн сайхныг авчирдаг гэж үздэг. Зарим тохиолдолд зунжингаа цэцэгтэй байх нь бий. Аз жаргалын энэхүү цэцэг маань усалгаа авах тун дуртай. Хөрсний чийгийг харж байж усалгааг хийнэ. Мөн навчийг дороос нь шүршиж услах хэрэгтэй. Мэдээж аз жаргалын цэцгээ цэцэглүүлье гэвэл тохирсон бордоог нь хэрэглээрэй.

Халбаган кактус цахилгаан хэрэгслийн хорыг шингээдэггҮй
Кактус цэцгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Цахилгаан хэрэгслээс ялгарч байгаа хорыг шингээдэг учраас тэр. Элсэрхэг хөрсөнд ургана. 7-14 хоногт нэг удаа усалгаа шаардана. Услахдаа хөрсийг сийрэгжүүлж өгөх нь чухал. Кактус дотроос халбаган кактусыг мөнгө дуудагч хэмээдэг. Зузаан навчтай халбаган кактусыг зарим хүн зузаахай цэцэгтэй андуурах нь бий. Яагаад гэвэл хоёулаа адилхан зузаан ногоон навчтай байдаг. Ялгаа нь гэвэл халбаган кактус хэзээ ч цэцэглэдэггүй. Харин зузаахай цэцэг бол цэцэглэдэг. Мөнгөний кактусын тухайд хар шороо, элстэй хөрсөнд ургана. Долоо хоногт 1-2 удаа усалгаа шаардана. Халбаган кактус бусад кактусаас эрс ялгаатай. Тэр нь эл мөнгөний цэцэг цахилгаан хэрэгслийн хорыг өөртөө шингээдэггүй. Харин ч цахилгаан хэрэгслийн дэргэдээс хол, сүүдэр газарт ургадаг байна.

Товрууш аз жаргал авЧирна
Нарийхан ишин дээр олон салаалан ургасан навчтай товрууш модыг айл гэрт аз жаргал авчирдаг хэмээн бэлгэшээдэг. Хоёр метр гаруй өндөр ургадаг модлог, навчит эл ургамлын навч нь цэг шиг хэлбэртэй гарч байгаад дэлбээлдэг. Аз жаргалын модыг арчлахад усалгаа их чухал. Усалгаа дутахаар эл мод навчаа тэр дор нь хумичихдаг байна. Услахдаа хөрсөнд чийг байна уу, үгүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Чийгтэй хөрсийг услах нь цэцгийн үндсийг амархан ялзруулдаг байна. Зуны цагт навч руу нь шүршиж услах хэрэгтэй. Мөн сүүдэр газарт ургах дуртай аж.

МӨнхрӨӨ ургалт хурдантай
Иш гэж байхгүй. Хөрснөөсөө нарийхан шулуун навч ургадаг, ногоон шар өнгө хосолсон мөнхрөө цэцгийг солонгос, япончууд ургуулах тун дуртай. Яагаад гэвэл эл цэцэг нь эрүүл энхийг бэлгэддэг. Агаарыг чийгшүүлэхдээ хамгийн сайн мөнхрөө цэцгийг унтлагын болон зочны өрөөндөө байрлуулдаг байна. Арчилгаа нэг их шаардаад байдаггүй, ургалт хурдан учраас үндсээр нь авч салгаж болдог. Элс, хар шорооны холимог хөрсөнд ургадаг. 14 хоног бүр навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх ёстой. Ерөнхийдөө усалгааг зөв хийвэл ургах нь хурдан цэцэг.

Цэцгийн бӨӨсийг савантай алЧуураар арЧиж арилгаарай
Гэртээ ч тэр, албан газраа ч тэр сайхан орчин бүрдүүлэхэд цэцэг хамгийн гол үүрэгтэй. Гэхдээ ургуулахад багагүй хөдөлмөр зарцуулна. Цэцэг хүртэл өвчин тусдаг учраас арчилгаа чухал. Усалгааг л гэхэд хөрсний чийгийг харж байж хийнэ. Ингэхгүй ойр ойрхон услах нь хөрсийг ялзруулдаг. Услахдаа хөрсийг нь сийрэгжүүлж байх учиртай. Сийрэгжүүлт сайн хийхгүй бол хөрс нь дагтаршиж, чийг цэцгийн үндсэнд хүрдэггүй байна. Буруу арчилгаанаас бол цэцэг амархан бөөстөж, хар ялаанд шавуулдаг. Халуун, хүйтэн харшилснаас болж цэцэг бөөстэй болно. Цэцгийн бөөсийг арилгах нь тийм ч хэцүү биш. Барааны савантай уусмалаар навчны доод талыг нь арчдаг.
Учир нь цэцгийн бөөс навчны доор голчлон амьдардаг. Хоёр цагийн дараа алчуураа цэвэр усаар угааж навчийг арчина. Бас нэг арга нь шүршүүрийн бүлээн усаар цэцгийг угааж болно. Ингэхдээ навч бүрийг нь угаана. Цэцгэн дээр жижигхэн хар ялаа шавчихсан байдаг. Энэ нь усалгаа буруу хийгдсэнээс болдог. Өөрөөр хэлбэл хөрс хэт их чийгтэй байх нь хар ялааны амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Сармисыг жижиглэн хэрчээд бага зэрэг ус хийж, цэцгийн хажууд тавина.
Сармисны үнэрээр хар ялаа алга болдог байна. Арчилгаа, агаараас шалтгаалж цэцэг хачиг, мөөгөнцөр, цагаан өтөнд бариулдаг. Энэ нь цэцгийн нэлээд хүнд хэлбэрийн өвчин учраас мэргэжлийн хүний зөвлөгөөг авч, эмчилгээ хийх хэрэгтэй. Эмчилэхгүй бол цэцэг үхдэг байна.source: gerahui.dayar.mn

Гоо даль

Гоодаль цэцгийн тухай

Зображення 13 з 66

Арчилгаа
Дулаан, зөөлөн уур амьсгалтай газар гоодалийг гадаа тариж болдог. Харин манай нөхцөлд тасалгаад тарьдаг.
Гоодалийг амжилттай ургуулах, цэцэглүүлхийн тулд хамгийн гол зүйл нь цэцгийг амраах явдал юм. Амралт нь өвлийн цагт болдог.
Энэ үед усалгааг багасгадаг.

Зображення 4 з 66

Тасалгааны гоодалийг тарих 
Өглөөний болон өдрийн нар хурц тусдаггүй сүүдэрлэг орчинд гоодаль ургах дуртай.
Өндөр өргөн вааранд тарих нь хамгийн тохиромжтой.
Гоодаль нь чийглэг нөхцөлд дуртай бөгөөд хөрсийг хатааж болохгүй мөн навчийг байнга шүршиж байна.
Хөрс: Ширэгэн, навчин хөрс, хүлэр, ялзмаг элсийг ижил хэмжээгээр авч холин бэлтгэсэн (рН 5.5-6.0) хөрсөнд ургууна. 
Гэрэл: Сарнимал тод гэрэлтэй нөхцөлд сайн ургах бөгөөд хагас сүүдэрлэлтийг ч тэсвэрлэнэ.
Дулаан: Намар, өвлийн улиралд 10-12°С-н сэрүүн нөхцөлд байлгаж цэцэглэх иш үүсэхээс эхэлж 14-16°С-н дулаан нөхцөлд байлгана.
Бордоо: Намар азотын, аравдугаар сараас фосфор калийн нэмэлт бордоо өгч ургуулна. 
Эх сурвалж: tsetsegnuud.blogspot.com

Алтан зул цэцэг

Зайрмаган Алтанзул

       Алтанзул гэдэг цэцэг бий болсноос хойш өнгө өнгөөр, сорт сортоор нь бий болгож байна Хар алтанзулын тухай материал бэлдэж оруулаж байсныг санаж байгаа байх. Одоо бол олон өнгийн олон сортын алтанзул байхаас гадна давхар дэлбээтэй алтанзул ч байдаг. Харин сүүлийн үед "Ice Cream Tulip" буюу яг үгчилэн орчуулахад зайрмаган алтанзул гэж бас сорт гараад ирэх юмаа Энэ сортыг та бүхэндээ танилцуулах гэсэн юм.